Төв цэнгэлдэх хүрээлэнд 00 хүрэлцэхгүй байна
Жил бүрийн улсын их баяр наадмаар наадамчин олонд тулгардаг бэрхшээл бол хаана очиж “морь харах” тухай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд 00-ын хүрэлцээ муу байдаг нь наадам болох үед ч бэрхшээл дагуулдаг гэж хэлж болно. Тэгвэл энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 00 хүрэлцэхгүй байна. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн талд 00-ыг байрлуулсан ч хүрэлцэхгүй байна. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнд наадаж буй наадамчин олон ирэх жилийн баяр наадмын үеэр явуулын 00-ын тоог нэмэх ёстой гэсэн хүсэлтийг тавьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ