Соёолонгын уралдаан эхэллээ
Төрийн их баяр наадмын хурдан соёолон энэ цаг мөчид уралдахад бэлэн болж, гарааны зурхай руу хөдөллөө. 254 хурдан хурц үрээ мордсон бөгөөд өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Монгол улсын алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн толбот хүрэн 1099, Шүдлэндээ улсад түрүүлсэн Ш.Адьшаагийн хонгор 1181, бага насандаа улсад хоёр айрагдсан Б.Даваадоржийн хар 244, өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдааны түрүү С.Төмөр-Очирын зэгэл 465, Магсарын Нэргүйн хүрэн 389 зэрэг улс бүсийн наадамд айрагдаж түрүүлэн нэрд гарсан үрээнүүд улсынхаа их баяр наадамд тоосоо өргөхөөр мордоод байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ