Ш.Адьшаагийн хонгор соёолон дахин түрүүллээ

img

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насанд  насны морьдын уралдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадмын соёолон насны ангилалд  газар газрын шандаст 273 үрээ бүртгүүлснээс өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айрагдаж, Тамирын хурд-3 хангайн бүсийн наадамд түрүүлсэн Манлайуяач Б. Мөнхтөрийн буурал, бүсийн наадмын хоёр айргийн эзэд МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн  халтар болон шарга, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү Б.Базаррагчаагийн бор, МУ-ын Алдарт уяач  Н. Хүрлээгийн Дүнжингаравын айргийн эзэн зээрд, өнгөрсөн жилийн хязаалангийн түрүү МУ-ын Алдарт уяач Б.Далайнхалтар, АХ-ын түүхт 90 жилийн ойн хязаалангийн аман хүзүү аймгийн Алдарт уяач Б.Одгэрэлийн хүрэн зэрэг олонд зартай хурдан хүлгүүд мордсон. Эдгээр хурдан хүлгүүд дундаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүү магнай өргөн наадамчин олноо баясгалаа. Хонгор үрээ өнгөрсөн жил мөн түрүү магнайг өргөж байсан юм.

Аман хүзүүнд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Цэндбаатарын саарал дун, дөрөвт Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы зээрд халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын харъяат уяач Н.Батбаярын бор үрээ орж ирлээ. Ийнхүү соёолон насны хурдан хүлгүүд наадамчин олны сэтгэлийг хөдөлгөж, хийморийг сэргээлээ.

Б.Одон, П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
GAALIIN ULAAN AVILGACH TERBUMTANZAR GUAI GEJ.....
2013-07-12
зочин:
Энэ жилийн наадмаар дандаа "сайн эрсийн" морьд түрүү аваад байна шүү.
2013-07-12
dfhghh:
hovdiinhon maani ene jil saihan naadjee.
2013-07-12