Хүй долоон худагт үндэсний соёлоо дэлгэж байна

img

Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт үндэсний өв уламжлалыг харуулах олон хөтөлбөр багтсан соёлын наадам болж байна. Соёлын наадмыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Хүй долоон худагт жилдээ ганц удаа цуглаж морь уралдуулаад буцахаа болино. Энэ уудам хөндий ойрын 4-5  жилийн дотор монгол наадмын төв болж, олон уралдаан тэмцээн, соёлын хөтөлбөр зохиогддог болно” гэсэн юм.

Үүний эхлэл болгож энэ жил хоол хүнсний үйлчилгээний болон урлагийн тоглолт, шоу үзүүлбэр зохион байгуулах хоёр хэсэг талбай байгуулж, 5800 автомашины зогсоол, морь барианы зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал шинээр байрлуулж, боловсон ариун цэврийн байгууламж суурилуулсан юм.

Баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төв талбайд өчигдөр "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, "Их үндэстэн эргэн сэргэлээ" мульти медиа шоу болсон юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ