П.Бүрэнтөгс дөрвийн даваанд өвдөг шороодлоо
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж байсан Улсын арслан П.Бүрэнтөгс дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат Аймгийн начин Э.Элбэгбаяраар дөрөв давсан бол Аймгийн арслан, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Улсын заан М.Өсөхбаяраар дөрөв давлаа.
Харин Увс аймгийн Ховд сумын харьяат Аймгийн арслан Н.Батсуурь Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв давлаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ