Шагайн харваа өндөрлөлөө
Монгол наадмын нэг хэсэг бол шагайн харваа юм. Шагайн харваа өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Өмнөговь аймгийн Идэрмөнх баг тэргүүллээ. Энэ удаагийн наадмаар шагайн харваанд 42 багийн 360 гаруй тамирчин долоон хэсэгт цэц мэргэнээ сорьсон юм. Энэ жил өнгөрсөн жилийнхийг бодвол харваачийн тоо бага байгааг ахмад харваач, улсын шүүгч Н.Жанлав хэллээ. Учир нь хэд, хэдэн аймгийн 90 жилийн ой тохиож буйтай холбоотой аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ