Х.Оюунчимэг гоц мэргэний болзол хангалаа

img

Наадам сурын харваагаар үргэлжилж байна. Тэгвэл яг одоо Сурын талбайд эмэгтэйчүүдийн шигшээ найман харваач шалгарч, цэц мэргэнээ сорьж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Дадал сумын харваач, хошой мэргэн Х.Оюунчимэг гуравдахь жилдээ  түрүүллээ. Тэрбээр Монгол улсын гоц мэргэн цолны болзол хангалаа.

Шинэхэн гоц мэргэнээс сэтгэглийг нь сонслоо.

.

Та гоц мэргэний болзол хангалаа. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Төв аймгийн холбоо болон Дулааны эрчим хүчний хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.

.

-Таны хувьд энэ жилийн сур харвааны өнгө ямар байв аа. Эмэгтэй сурчид их сайн харваж байна?

-Энэ жилийн сур харваачдын оноо өндөр. Бэлтгэл маш сайн байна. Сайхан наадам болж байна. Миний хувьд сайн өрсөлдөгчидтэй байж, түрүүлсэндээ маш их баяртай байна.

.

-Таны хувьд өнгөрсөн жилээс ямар ялгаатай наадам болов оо?

-Өнгөрсөн жилээс бэлтгэл илүү сайн байсан. Ерөнхийдөө харваачдын маань бэлтгэл жигд сайн байна. Хамгийн гол нь оноо өндөр байлаа.

.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Батмөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ