Н.Амарбаясгалангийн хул даага түрүүллээ

img

Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын дааганы уралдаан боллоо. Дааганы уралдааны түрүүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Аймгийн алдарт уяач Н.Амарбаясгалангийн хул даага түрүү магнай болж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгав.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн уугуул Ж.Энхболдын сартай зээрд даага орлоо. Харин гарсан цагаасаа өнгөлж явсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул У.Эрдэнэбилэгийн хүрэн даага айргийн гуравт хурдалсан юм

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ