
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа дөнгөж сая өндөрлөлөө.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын Арслан Г.Эрхэмбаяр, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын начин Б.Батмөнхөөр найм давсан.
Харин Улсын аварга Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Гончигдамбыг амлан барилдсан юм. Дөнгөж сая Улсын начин Б.Гончигдамба аварга С.Мөнхбатаар найм давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ