Ц.Элбэгдорж: Хүн бүрийн буян заяа дэлгэрч ажил үйлс нь улам дэлгэрэг
Монголын тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөж, үзүүр, түрүүний бөх тодорлоо.
Үндэсний их баяр наадмын ойн арга хэмжээг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр “Эрхэн хүндэт наадамчид, зочид оо. Нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Хурдан хүлгийн шандас хурдтай байж, хурц мэргэн харваачид онч байж, хүчит бөхчүүд нь бяртай байж сайхан наадлаа. Бид их бүтээн байгуулалтын ажил ундарсан цаг хугацааны өмнө ирээд байгаа. Эх орондоо ихийг бүтээж иргэн бүрэн өв тэгш сайхан амьдрах цаг ирсэн. Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж илүү ихийг бүтээх болно оо. Монголын хүн бүрийн буян заяа дэлгэрч ажил үйлс нь улам дэлгэрэг” гэв
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ