Улаанбаатарт бороо орно
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ