Г.Өсөхбаяр: Н.Түвшинбаярыг үндэсний бөхөөрөө илүү сайн барилдаг гэж бодоод тахимаа өгсөн
Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин цолны болзол шинээр хангасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярт тахимаа өгсөн.
.
Ямар учраас Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаярт тахимаа өгсөн тухайг зургаагийн давааны дараа Даян аварга Г.Өсөхбаяраас тодруулсан юм.
.
-Сайхан наадаж байна уу. Та дөнгөж сая Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаярт тахимаа өглөө. Ямар учраас тахимаа өгөв. Үнэхээр дийлсэнгүй юу?
-Юуны өмнө нийт наадамчин олондоо баяр наадмын мэндийг хүргье. Монголд төдийгүй дэлхийд данстай энэ хүүхдийг үндэсний бөхөөрөө илүү сайн барилдаж, амжилт гаргаасай гэж хүсээд тахимаа өглөө. Н.Түвшинбаяр маань цаашид илүү сайн барилдаж, улсын том цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
.
-Тэгэхээр та хоёрын барилдаанд найраа орсон гэсэн үг үү?
-Үгүй. Би залуу бөхчүүддээ боломж олгосон гэсэн үг. Ямартаа ч, Н.Түвшинбаяр маань баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ