Хурандаа Т.Сайнжаргал: Онц ноцтой хэрэг зөрчилгүй сайхан наадаж байна

img

Монголын тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажилласан байна. Энэ үеэр гэмт хэргийн гарц ямар байсан талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Баяр наадмын өдрүүдэд гэмт хэргийн гаралт ямар байсан бэ?

-Баярын болон амралтын өдрүүдэд онц хүнд гэмт хэрэг гараагүй. Нэг үгээр хэлэхэд тайван сайхан наадлаа. Хоёр хоногт дунджаар 25-30 зам тээврийн осол бүртгэгдсэн. Тэднээс гэмт хэргийн шинжтэй 12 осол гарсан байна. Нийслэлд танхайн гэмт хэрэг тав бүртгэгдсэн, 182 хүн эрүүлжүүлэгдсэн. Цагдаагийн байгууллага баяр наадмын өдрүүдэд аль болох иргэдийг эрүүлжүүлэхгүй байгаа. Харин байгалийн гамшиг, үер усны аюул их байна. Ялангуяа Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт иргэд голын усанд унаж амь насаа алдсан. Дээрх хэргүүдэд Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн хийж байна. Ер нь цаашдаа үер усны аюул үргэлжлэх төлөвтэй байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгой анхааруулах шаардлагатай байгааг хэлмээр байна. Улсын хэмжээнд онц гэмт хэрэг гарсангүй. Тайван сайхан наадаж байна.

-Халаасны гэмт хэрэг хэд гарсан бэ?

-Одоогийн байдлаар 9  халаасны гэмт хэрэг бүртгэгдсэн. Зуны улиралд орон байр, халаасны гэмт хэргийг гаралт ихэсдэг.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Otgon:
Ene huuhed dandaa yum yarij baidag yum
2013-07-13
mongoltsus erhembaer:
getel neg gemt heregten baisan
2013-07-13
зочин:
сэтгүүлчээ монголоор бичиж сур л даа, гэмт хэргийн гаралт гэдэг шиг санагдаж байна гарц биш, үйлдвэрийн дамжлагад л гарц байдаг байх даа
2013-07-13