“Дээлтэй Монгол” наадам ирэх долоо хоног хүртэл хойшиллоо

img

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнөөдөр болох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшиллоо. Өнөөдөр Улаанбаатарт бороотой байх тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж, ирэх долоо хоногийн бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ