Эзэн хаанаа амилуулсан мульти медиа шоу залуусыг доргиолоо
Баяр наадмын эхний өдрий

Шинэчлэлийн Засгийн газар Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноос хойш иргэд энэ индрийг өргөн ашигладаг болсны нэг тод илрэл нь тус шоу байлаа. Энэ үдэш Төрийн ордон лазер шоуны дэлгэц болж, гадаад дотоодын шилдэг DJ нар талбайн эзэд болсон. Шилдэг DJ, гайхалтай хэмнэл, шинэ өнгө төрхийг харуулсан мульти медиа шоуны үеэр Эзэн Чингис хааны хөшөө амилан босч, хойч үеийнхэндээ захиас сургаалиа хэлсэн нь үдшийн шоуны оргил хэсэг болж, үзэгчдийг уулгаал дуулан омогшуулж байв.Сүхбаатарын талбайг дүүргэн цуглаж, оройжин бүжсэн залуус “жинхэнэ утгаараа баярын шоу боллоо” хэмээж байсан юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ