“Чингис хаан” гран-при тэмцээн эхэллээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн олон улсын “Чингис хаан” гран-при тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд 18 орны 145 тамирчин зодоглож байна. Монголын баг тамирчдын хувьд тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд олгогдсон давуу эрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тус тус дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 ба 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жинд аваргууд тодорно. Харин маргааш үлдсэн жингийн барилдаан болох юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ