Эрлийз морьдын дээд насанд Ч.Ган-Очирын хүрэн үрээ түрүүллээ

img

Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт уяачдын наадмаар үргэлжилж байна. Өглөө эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан болсон.

Эрлийз дээд  насанд 50 гаруй хурдан хүлэг уралдснаас Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч. Ган-Очирын хүрэн үрээ түрүүллээ. Харин аман хүзүүнд  Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х. Бат-Эрдэнийн сартай хээр хуралдсан. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы зээрд, дөрөвт Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач У.Буяндэлгэрий  бор үрээ айригийн тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Бадрахын хээр халзан тус тус хурдаллаа.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ