
АНУ-ын Япон дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ерөнхийлөгч асан Жон Кеннедийн охин Кэролайн томилогдож байгаа аж. Кэролайн 55 настай. Энэ талаархи мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард анх гарахад Японы тал талархан хүлээн авч манай хоёр орны харилцаа гүнзгийрэхэд тус нэмэр болно гэж Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга хэлж байжээ.
Жон Кеннедиг 1963 онд алагдахад түүний ганц охин Кэролайн таван настай байсан юм. Хуульчийн боловсролтой, зохиолч. Барак Обамагийн сонгуульт ажлыг 2008, 2012 онд идэвхтэй дэмжин ажиллаж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ