Тэрбумтан “Фулхэм”-ийг худалдан авав

img

Пакистан гаралтай Америкийн тэрбумтан Шахид Хан Английн хөлбөмбөгийн “Фулхэм” клубыг 100 хувь худалдан авчээ. Энэ тухай тус клубын албан ёсны сайтад мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 200 сая фунт стерлингээр клубыг авсан аж. Клубыг эзэмшиж байсан Египетийн 84 настай Мохаммед Аль-Файед “Сайн хүний гарт клубээ өгсөн гэж бодож байна. Хөгжөөн дэмжигчдээ шинэ эзэнд баяр хүргэхийг хүсье” гэжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ