
Иргэн н.Тунгалаг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт “loving hut” хоолны газрын үйлчилгээтэй холбоотой гомдол ирүүлжээ. Тэрбээр гомдолдоо “Чингэлтэй дүүрэг Марс худалдааны төвийн 3 давхарт байрлах “loving hut” нэртэй цагаан хоолны газар нь маш заваан чанарын шаардлага хангаагүй хоол ундаар үйлчилж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байж. Харин МХЕГ түүний гомдлын мөрөөр тус хоолны газарт шалгалт хийжээ.
Шалгалтаар дотоодын хяналт сул. Зөрчилтэй байсан 4 ажилтанд хүнсний тухай хуулийн 9,1,1-заалтын дагуу тус бүр 20,0 мянган төгрөгийн нийт 80,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгчээ.
Ер нь тус сүлжээ хоолны газартай холбоотой саар мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах нь. Баянзүрх
дүүрэгт байрлах салбарт нь газ дэлбэрч, үйлчлүүлж байсан таван эмэгтэй хүнд гэмтсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ