Ерөнхийлөгчийн эрлийз үрээ түрүүлжээ
Хүй долоон худагт өчигдөр Уяачдын наадам болж, уламжлал ёсоор эрлийз морьдын уралдаан болсон билээ. Уг уралдааны дунд насанд газар газрын 75 эрлийз хурдан хүлэг шандас юугаа сорьжээ. Тэндээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хээр үрээ түрүүлэн ирж хотол олныг баясгажээ.
Харин аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Бат-Очирын Батсүхийн саарал үрээ хурдалсан бол айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Өлзий төвийн захирал МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилчин Намжилцэрэнгийн Даш-Өлзийгийн хонгор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн бор халиун, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул Бадамгаравын Бадраагийн Өсөх зээрд үрээ тус тус айрагдсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ