Жороо морь гурван төрлийн явдалтай

img

Жил бүр наадмын сүүлийн өдөр болдог Уяачдын наадмын хамгийн үзүүштэй хэсэг нь жороо морины тойргийн уралдаан. Уран, усан, тэлмэн гээд олон төрлийн жороо явдалтай морьд өрсөлддөг энэ наадмыг 1996 оноос явуулж эхэлсэн юм. Харин  2004 оны наадмаас хойш морьдыг тойргоор уралдуулах болсон байна. Тойргийн уралдааны гол онцлог нь жороо алдахгүй хурдтай явах ёстой гэнэ. Нэг тойрог нь  400 метр бөгөөд таван удаа тойрох учиртай. Бүтэн тойрохдоо ямар хугацаа зарцуулж, хэр цэвэрхэн жороолсныг нь харгалзаж морьдыг шалгаруулдаг. Тийм учраас хамгийн богино хугацаанд жороо алдаагүй морь түрүүлдэг уламжлалтай.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энгүүн:
тэгээд төрлүүд нь хаана бнаа???
2024-12-05