
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос екундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо, зүүн зүгийн нутгаар бороо орно.
Салхи зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зарим газраар өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутаг болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ