
Монголд анх удаа хурдны зам барих ажлын албан ёсны нээлт өнөөдөр 10.00 цагт Баянзүрхийн товчоо, Туулын гүүрний хажууд болно.
Уг зам шинээр барих хурдны замуудын эхлэл бөгөөд нийт 122 км зам барих аж.Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд (13 км) хурдны зам барихаар төлөвлөөд байгаа юм.
Зам барих нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын хүмүүс оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ