“Торгоны зам” ралли өндөрлөлөө
Астраханьд “Торгоны зам” ралли өндөрлөж дүнгээ гаргалаа. Ачааны машины төрөлд Оросын “КамАЗ-Мастер” баг тэргүүлжээ.
Энэ жил ралли Африкийн “Дакар” хэлбэрээр нэлээд хүндхэн болсон гэж оролцогчид ярьсан байна. Раллигийн өөр нэг төрөл замгүй газраар явахад Францын Жан-Луи Шлессер түрүүлжээ. Тэрбээр 32 цаг 55 минут 35 секундын амжилт үзүүлсэн байна. Жан-Луи өөрийн угсарсан машинаар дээрх амжилтыг үзүүлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ