Т.Билэгт Н.Энхбаярын зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээжээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт эх орондоо ирмэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр мэдүүлэг өгч эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Т.Билэгт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үйлдсэн зарим нэг хэрэгт холбоотой гэдгээ хүлээжээ.
Мөн тэрбээр мэдүүлэгтээ АНУ-руу эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж байсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй аж.
Түүнчлэн Т.Билэгтийг Монгол Улсын хилээр гарах үед нь түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байсан учраас мөрдөн байцаалтаас санаатайгаар оргон зайлсан, зугтсан гэж үзэх үндэслэлгүй болж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ