Нутгийн зөвлөл Г.Эрхэмбаярт Mercedes Benz-G500, Б.Гончигдамбад Lexus-570 бэлэглэжээ
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд нийт 512 хүчит бөх хүч бяраа сорьсноос улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нарын тунаж үлдсэн. Улмаар Г.Эрхэмбаяр арслан илүүрхсэнээр өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч, аварга цолны болзол хангасан бол Б.Гончигдамба гарьд цолтон болсон билээ.
Үзүүр түрүүгээр тодорсон бөхчүүдэд нутгийнхан зөвлөлүүд шагналын хураа буулгажээ. Аварга болсон Г.Эрхэмбаярт Сэлэнгэ аймгийнхан Mercedes Benz-G500, Зайсанд 3 өрөө байр бэлэглэжээ. Харин Завхан аймгийн нутгийн зөвлөл шинэхэн гарьддаа 2 өрөө байр, Lexus-570 машин бэлэглэсэн байна. Харин Завхан аймгийн бөхчүүд Б.Гончигдамба цагаан өнгийн Land-200 автомашин бэлэглэжээ. Ийнхүү шинэхэн аварга, гарьд хоёр шагналаар “булагдсаар” байна. Тэд энэхүү шагналаа уячдын баяраар гардан авсан.
Мөн Төр засгаас үзүүр түрүүний бөхчүүдэд мөнгөн шагналыг нь гардуулсан юм. Түрүүлсэн бөхөд 15 сая, үзүүрлэсэн бөхөд 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүрд нь 7 сая төгрөгөөр урамшуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ