Туркид дахин бослого гарлаа
Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнг нурааж барилга барихыг эсэргүүцсэн туркчуудын жагсаал өнгөрсөн амралтын өдрөөр гарав. Эрх баригчид Гезиг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ч Засгийн газрын эсрэг жагсаал тараагүй юм. Анкарагийн гудамжинд олон зуун хүн цугларч Тайип Эрдоган тэргүүтэй эрх баригчдыг огцрохыг шаардсан байна.
.
Энэ үеэр жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Хууль сахиулагчид тэднийг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан тараахыг оролдов. Инженерүүдийн холбооны хот төлөвлөлтийг өөрчлөх эрхийг цуцлах хуулийг эрх баригчид батлах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь амралтын өдөр иргэдийн жагсах шалтгаан болсон гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. Мөн Гези талбайн орчимд 300-500 хүн цугларсан. Цагдаа нар тэднийг тараасан байна. Одоо тус хотод байдал тайван байгаа гэж албаны эх сурвалж мэдэгджээ. Энэ оны тавдугаар сарын сүүлчээр Гези цэцэрлэгт хүрээлэнг нурахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал даамжирч Ерөнхий сайд Тайип Эрдоганыг огцрохыг шаардсан хөдөлгөөн болж хувирсан билээ. Жагсагчид, цагдаа нарын хоорондын мөргөлдөөний улмаас 5000 орчим хүн гэмтэж бэртэж, таван хүн амиа алдсан юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ