"Чингис хаан” гран прид монголчууд өнгөлөв

img

  Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг “Чингис хаан” гран при жүдогийн  тэмцээнээс монголын тамирчид алт, мөнгө тус бүр долоо, 12 хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.   Хоёрдугаар байрыг дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медальтайгаар БНСУ-ын тамирчид, гуравдугаар байрт  нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн Чехийн баг тамирчид шалгарлаа. 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 тамирчин оролцсон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ