Нялхсын эндэгдэл буурчээ

img

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 38729 эх амаржижээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2784 эх буюу 7.7 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 6572 болж, 507 хүүхэд буюу 8.4 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 577 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхэд буюу 2.2 хувиар буурч, 1-5 хүртэлх насандаа 133 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 12 хүүхэд буюу 9.9 хувиар өссөн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ