Үндэсний баярын хүлээн авалт хийв
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул энэ сарын 8-ны өдөр Оттавагийн Фэрмонт Шато Лорие зочид буудалд Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Канадын Парламентын гишүүн, Төрийн албаны Комиссын дарга, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон тус улсад суугаа ДТГ-ын тэргүүн, дипломатууд зэрэг 110 гаруй зочид хүрэлцэн ирэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ