Динозавр судлах нийгэмлэг байгуулагдлаа
Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард Т-Батаар гэх динозаврын ясыг авчирсан билээ. Тэгвэл Японд “Азийн динозавр судлах нийгэмлэг” байгуулагджээ. Уг нийгэмлэгт Орос, Монгол, Хятад, Тайланд, Өмнөд солонгос болон Японы гэсэн зургаан орны эрдэмтэд орсон байна.
Тус шинээр нээгдэж буй шинжлэх ухааны нэгдлийн судалгааны зохицуулах төв нь Японы Кацуяса хотын музей байх юм байна. Нийгэмлэгийн захирлаар Монголын палентологийн хүрээлэнгийн захирал, доктор Р.Барсболд “Судлаачдыг багагуй сенсацууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн тус нийгэмлэг нь жилд нэг удаа эрдэм шинжилгээний бага хурал болон шинжлэх ухааны материалуудыг нийтлэхээр төлөвлөж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ