Мөндөр орсны улмаас найман хүн амиа алдлаа

img

Өвөр Монголын Ордос хотын нутгаар их хэмжээний ширүүн бороо орсны улмаас зарим мужууд үерт автаад байна.

Мөн ойрын өдрүүдэд БНХАУ-д орсон ширүүн борооноор нийтдээ 14 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Өчигдөр Ордосын зарим хэсэгт мөндөр орж тус хотод найман хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон байна.

.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ширүүн  бороо Хятадын хойд хэсгийн нутгаар маргааш хүртэл үргэлжилнэ гэжээ.Эрх  баригчид орон нутгийн удирдлагуудад хяналтыг сайжруулж, шаардлагатай бол аюултай бүсээс оршин суугчдыг цаг тухайд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байж анхаарал сэрэмжтэй ажиллахыг даалгасан бөгөөд зарим бүс нутгуудад загасчлахыг хориглож, цөөн тооны боомтыг хаасан тухай мэдээллээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулдаг болсноос үер усны гамшиг болоод байгаа байх
2013-07-15