Хятадын зүүн өмнөд хэсэг хар салхинд өртлөө

Эрх баригчид хөрсний нуралт болох аюултай байгаа хэмээн уулархаг бүсээс 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдэгдлээ. Хятадад одоогийн байдлаар 160 агаарын нислэг цуцлагдаж, загасчид далайд гарахгүй байх зааварчилгааг өгчээ. Үүний өмнө Соулик Тайванийг дайран өнгөрөх үед салхинд унасан тоосгонд цохиулж нэг цагдаа амиа алдсан байна.
8500 орчим хүн орон гэрээ орхин явжээ. Хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаан тасарч, замын гэрлэн дохио, тэмдэг унасан байгаа учир замын хөдөлгөөн зогсоход хүрчээ. Байгалийн гамшигтай холбогдуулан 50 мянган цэргийн албан хаагчдыг бэлэн байдалд оруулсан талаар гамшигаас хамгаалах албаны дарга Зейн Ха мэдэгдэв.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ