
Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байх Идэрийн голын гүүрээр энэ сарын 12-нд 25 тн-ийн “Хово” загварын хүнд даацын машин гарах үед гүүрийн тулгуур нь хугарч дунд хэсгээрээ хотойжээ. Үүний дараа “Карго” трактор гарсаны улмаас нэмж 8 тулгуур хугарч дунд хэсгээрээ 10 орчим метр газар хотойсон байна.
Уг гүүр нь 30 орчим метр урттай, 7 тн-оос дээш тээврийн хэрэгсэл гарах хориотой тэмдэглэгээтэй. Гүүрийг хааж автомашины хөдөлгөөнийг гүүрний доод гарамаар явуулахаар зохицуулалт хийжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ