ХДХВ-ийн 144 дэх тохиолдол бүртгэгджээ

img

  ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 470 хүн хандаж үйлчлүүлснээс 244 буюу 51.8 хувь нь урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Нийт үйлчлүүлэгсдээс БЗДХ-ын 37 тохиолдол илэрснийг хяналтанд авч, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд хамруулсан аж. Мөн энэ сарын 9-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 настай, эрэгтэй хүнд ХДХВ-ын халдвар илэрч, онош батлагдсан байна. Тэрээр ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан 144 дэх тохиолдол болжээ.  Одоо ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байгаа ажээ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ