Усанд осолдсон хүмүүсийг хайж байна

img

  Баяр наадмын өдрүүдээр орон нутагт хур бороо элбэгтэй байснаас голуудын усны түвшин нэмэгдэж, гол үеэрлэн иргэд усанд осолдсон дуудлага онцгой байдлын аврагч нарт цөөнгүй иржээ. Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Орхон голын усанд иргэн Ц /30 настай, эрэгтэй/ осолдсон, Сайхан сумын нутаг дэвсгэр Орхон аймгийн гүүрнээс зүүн тийш 100 метр газар Хараа голын усанд иргэн Х /20 настай, эрэгтэй/ осолдсон дуудлагаар аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   Мөн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Цагаанчулуут багийн харъяат иргэн М /19 настай, эрэгтэй/ осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын  албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ