
Өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид дуудлага ихтэй өнжээ. Гол, усанд унаж осолдлоо гэх дуудлага нийт дуудлагын ихэнх хувийг эзэлж байсан байна.
Тухайлбал, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “18 дугаар карьер”-ийн тогтоол усанд өнгөрсөн амралтын өдөр иргэн Ц /21 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар осолдож, амиа насаа алдсан байна.
Мөн Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн “Хөх гацаа” гэдэг газар “Орхон” голын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /35 настай, эрэгтэй/, О /18 настай, эмэгтэй/, Архангай аймгийн харъяат иргэн Э /24 настай, эрэгтэй/ нар осолдсон гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, уснаас цогцсуудыг олж гарган авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ