
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саиф аль Ислам Ливид баривчлагдсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Каддафийн хүүг тус улсын өмнөд хэсгийн Обари хэмээх жижиг хотоос Ливийн шинэ засгийн газрын цэргүүд баривчилсан байна.
39 настай Саиф аль Исламыг баривчилж Зинтан хотод авчирчээ. Түүнд тохирсон ялыг Ливийн шударга шүүх оноох болно хэмээн тус улсын ерөнхий сайд мэдээлсэн байна. Тэрбээр цэргүүдэд олзлогдох үедээ гүн шоконд орсон байжээ.
Олон улсын хүний эрхийн байгууллагаас Каддафийн хүүд харгис хэрцгийн хандахгүй байхыг Ливийн шинэ засгийн газраас хүсжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ