Би Жексон шиг болмоор байна
Өсвөр насны од дуучин Жастин Бейбэр өнгөрөгч амралтын өдөр Teen Vogie сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
..
-Дуучин болохоосоо өмнө цагийг яаж өнгөрөөдөг байсан бэ?
-Найзуудынхаа хамтаар кино үзнэ. Лос Анжелост бүх л цагийг тоглож өнгөрүүлдэг байсан. Бас охид эргүүлж кинонд даалгадаг байлаа. Зайрмаг ч их авахуулдаг байж дээ.
.
-Юу гэнээ, охидоор даалгадаг байсан гэж үү?
-Тийм ээ. Тэд нар өөрсдөө Жастин хоёулаа уулзаад нэг юм ярих гэсэн юм гэдэг байсан. Тэгээд юу болсныг нь асуутал гарт юм атгуулаад нэг бол үнсчихээд яваад өгдөг байсан. Би од болохоосоо өмнө хэзээ ч охидыг дааж байгаагүй, харин даалгадаг төрөлд нь байсан. Сүүлд Селенатай үерхдэг болсноос хойш даадаг төрөлд нь багтдаг болсон доо.
. -Миний урд суугаа дуучин маань аль хэдийнэ алдартай болж дээ. Анхны тоглолтоо хийх гэж байхад би ярилцлага авч байлаа. Тэр үед хүсэл мөрөөдлөөр гэрэлтэж байсан нүд нэг л ганцаардмал болсон санагдаж байна. Үүнд юу нөлөөллөөд байна. Нэг бол хайр биш биз?
-Ээж маань намайг урлагийн зам руу хөтөлсөн хүн. Нэг өдөр ээж маань уг нь би 33 настай ч гэсэн хайрлах хүн гарч ирэхгүй байгаад харамсаж байна. Нэг бол чамаас эмээгээд байдаг юм болов уу гэж хэлж байсан. Ээжийг үнэн сэтгэлээсээ хайрлах хэн нэгэн гарч ирэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс ээж нь хүүгийнхээ сүүдэр мэт амьдрах нэг арга байна даа. Ээжийгээ битгий гомдоогоорой. Одооноос эхэлж охидын үнэн инээмсэглэл, хуурамч инээдийг ялгаж сурах хэрэгтэй. Залуу байгаа дээрээ хайрла, бас хайрлуулж яв. Чи дуулж байгаа цагт охидууд хайрласаар байх болно гэсэн. Энэ хэдэн үгийг сонсоод л нүд маань хайлтын хэрэгсэл болж хувирсан даа. Зарим хүмүүс намайг хар тамхи хэрэглэдэг болсон. Хар л даа тэр нүдийг нь гэх мэтчилэн тэнэг үйлдлүүд хийх нь ихэссэн дээ.
.
-Гэсэн ч чи үнэхээр номер нэг нь болж чадсан, тийм үү. My World 2.0, Never Say Never зэрэг бүтээлүүд чинь Биллбоардын нэгт орж, сэтгүүлчид ярилцлага авах гэж хошуурч байна. Энэ бол мэдээж рекорд шүү дээ. Харин дараагийн гурван жилд юу төлөвлөж байна?
-Бүхнийг байлдан дагуулсан дуучин болно гэж зорилго тавьсан. Түүндээ хүрэх гэж их хичээсэн. Үнэхээр хэцүү байсан. Ямар ч гэсэн би оддын тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй О2 тайзан дээр гараад дуулж, бүжиглэж яг л Жексон шиг байсан. Хилийн чанадад аялан тоглолтоо хийлээ. Миний хувьд үнэхээр рекорд. Өдрийн төгсгөлд бодоход амжилттай зүйл хийсэн байхыг хүсдэг. Гэхдээ эцсийн эцэст, би дэлхий нийтэд нэрээ гаргасан, шилдгийн шилдэг байхыг хүсч байна. Мэдээж үүний төлөө маш их хөдөлмөрлөж, хатуу хэцүү замыг туулах байх. Гэсэн ч би хэцүү замыг туулж чадна. Надад тэнхээ, зориг байна. Тиймээс надад туслаж чадах хүмүүстэй холбогдохыг эрмэлзэж байгаа. Хатуу ширүүнийг давж, хамгийн шилдэг болохын төлөө би амьдарч байгаа. Хэрвээ би хамгийн шилдэг нь болж чадахгүй бол бүр хамгийн муу нь байх болно.
.
-Тэгвэл чинийхээр хэн одоо хамгийн шилдэг нь вэ?
-Мэдээж маргаангүй Майкл Жексон. Хэрвээ би түүний хэмжээнд хүрч чадсансан бол... Гэхдээ би их хөдөлмөрлөх болно гэдгээ сайн мэдэж байна. Ямар ч гэсэн одоогоор миний цомгийн худалдаалалт сайн байгаа, хоёр жилийн хугацаанд эрчимтэй олонд танигдаж чадсан, хүмүүс ч намайг өсвөр насныхны шилдгийн шилдэг гэж хэлдэг. Би үүндээ баярладаг. Гэхдээ би ойрын гурван жилдээ ч юм уу шилдэг болж чадна гэж шууд хэлж чадахгүй нь. Магадгүй би 30 хүрсэн хойноо виски уугаад тамхи татангаа хүүхдүүддээ аав нь өсвөр насны жинхэнэ од байсан. Харин одоо дахиад өсвөр насны од бус жинхэнэ од болохын тулд тайзан дээр гарлаа гэх байх. Хүн бүр намайг санаж хүндлэх болно. Гэхдээ би хүмүүсийн дунд дуулианы эзэн ч юм уу, шуугиан тарьдгаараа алдартай байхыг хүсэхгүй байна. Би ээждээ амласан.
.
-Би үнэхээр хурдан өсч байгаагаа өөрөө хүртэл мэдэрч байна. Удахгүй 19 хүрлээ, их баяртай байгаа шүү. Би бол хүүхэд биш. Яах вэ, би өөрийгөө бүр том болсон гэж бодоогүй л дээ. Мэдээж бага зэрэг өслөө. Гэхдээ би амьдралын төлөө суралцаж байгаа. Өсч байна, өсч явна. Би том болох гэдгийг архи тамхи хэрэглэн, партид явна гэдгээр огтхон ч төсөөлдөггүй. Би Жексон шиг чадвартай болохыг хүсч байна. Түүнийг хүүхэд багачуудаас эхлээд эмээ өвөө нар хүртэл хайрладаг. Би үргэлж хайрын тухай дуулах болно. Би залуу байна. Мөн залуу хүн бүр намайг сонсдог байгаасай гэж хүсдэг. Магадгүй би залуусын стилийг тодорхойлогч байхыг бас хүсдэг энэ бол миний мөрөөдөл.
. -Чи мэднэ. Жексон бол бага байхаасаа галзуу солиотой юм шиг аашилдаг байсан гэж. Түүний багад нь эргэн тойрныхон нь бүтэхгүй хүмүүс байдаг байсан. Түүнийг дууриагаад байвал чамд ямар нэг муу нөлөө авчирна гэж бодохгүй байна уу?
-Түүний бага нас үнэхээр хэцүү байсан гэдгийг сонссон. Тойрон хүрээлж байгаа хүмүүс нь муу үлгэр үзүүлдэг байсан байх. Харин би бол өөр шүү. Миний ээж, эргэн тойрны хүмүүс бүгд надад хайртай, сайхан хүмүүс. Гэхдээ Жексон ч гэсэн дуучин болохын тулд багынхаа явдлыг орхин, амьдралаа цоо шинээр эхлүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, тэр багынхаа амьдралыг золиосонд гаргаж чадсан. Би ч гэсэн шилдэг болохын тулд зарим нэг зүйлээ золиослох байх. Надад зөвлөж хэлж өгөх хүмүүс миний эргэн тойронд байгаа учраас муу зүйл руү уруу татагдах нь бага байх аа.
. -Мансууруулах бодис, мөнгөний тухай дуулах дуучид олширчээ. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Би үүнийг хөгжим мөн биш гэж тодорхойлж чадахгүй. Гэхдээ би энэ талаар сонсох дуртай. Гэвч Жексоны төвшинд хүрэх үү. Миний бодлоор лав хүрэхгүй.
.
-Кений Вейстийг чи ахаа хэмээн хүндэлдэг талаараа яриач?
-Кен бол бүр ч өөр түвшний хүн. Тэр сайн продюссер, суу билэгтэй хүн. Гэхдээ л Жексонд хүрэхгүй. Хүссэн хүн бүр Кен гэх сайн дуучид ч гэсэн Жексоны түвшинд хүрч чадахгүй байгаа болохоор би түүгээр үлгэр дууриалал авч байна л даа. Үнэхээр хэн ч түүний түвшинд хүрч чадаагүй учраас би Жексонд хайртай байдаг юм. Таны асуулт бүрт ийм хариулт өгч байгаадаа гайхаж байна. Тэр намайг эзэмдээд, дотор минь орсон юм шиг мэдрэмж төрөөд байна.
.
-Чиний дууг ихэвчлэн охид сонсдог. Яаж тэдний сэтгэлийг татаж, олон сонсогчтой болоод байна. Нууцаасаа хуваалцахгүй юу?
-Би чанартай, гол нь цэвэр ариун дуу хийхийг боддог. Гэсэн ч зарим хүмүүс ялангуяа эрчүүд надад дургүй байдаг. Миний дуунд дургүй биш миний ярьж, байгаа зүйлийг үзэн ядаад байх шиг санагддаг. Бас залуухан, царайлаг, охидын хайрыг татаад байгаа болохоор. \Инээв\. Өмнө нь бол үүнийг мэдэрдэггүй байсан юм. Анхныхаа дууг гаргаад хит болж байх үед дөнгөж 13, 14 настай, хоёр дахь цомгоо гаргахад 14, 15 настай байсан. Мэдээж тэр үед намайг дэмжиж хайрладаг хүмүүс байсан л даа. Гэхдээ би түүнийг ч мэдэх сөхөөгүй жаахан хүү байсан. Зарим нэг хүмүүс намайг үзэн яддаг юм. Гэхдээ тэднийг гэр рүүгээ явах зуураа миний дууг сонсдогийг би мэднэ.
.
-Чиний сэтгэл дотор хайр яаж оршиж байна даа?
-Би өөрөөрөө бахархдаг. Анхныхаа хайрыг Селенадаа өгсөндөө. Тэр ч гэсэн өгсөн, сайн мэдэж байна. Анх түүнийг MTV-д дуулж байхыг хараад зүрх минь зогсох шахаж байсан. Ээжээ тэр охин надад таалагдаж байна гэж хэлснээ санаж байна. Түүнээс хойш юу болсноо санахгүй байна.
.
-Та хоёр салаад дахин нийлсэн санагдаж байна?
-Хэдий бид хоёр нэг нэгэндээ бага цаг гаргадаг ч гэсэн зүрх минь хоорондоо холбогддог. Мэдээж анхаарлаа хайрдаа бус ажилдаа хэт их хандуулахаар салалт гэдэг зүйл болдог юм байна лээ. Үүнийг сайн мэдсэн. Тэр маань ч ойлгосон учраас над дээр дахин ирсэн байх.
-Селена та хоёр гэрлэх талаар ярилцаж байсан уу?
-Үгүй. Фенүүд маань бид хоёрыг гэрлүүлэхийг хүсдэг. Бид хоёрын хувьд одоогоор үүнийг ярих нас биш. Хэрвээ 25 настай байсан бол гэрлэлт, хүүхэд гээд олон зүйл ярих байлаа.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ