МАН-ын Бага хурал ням гаригт болно
Долдугаар сарын 20-нд буюу ирэх бямба гариг МАН-ын Бага хурлыг хуралдахаар болжээ. 300 гаруй гишүүнтэй, тус Бага хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэх аж. Бага хурлын гишүүдээс хэн нь энэ сонгуулиар ямар үүрэг хүлээж ажилласан, түүнийгээ хэр биелүүлсэн гэдгээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яагаад ялагдсан, энэ нь Удирдах зөвлөл, удирдлагуудын бодлогоос болсон уу, нэр дэвшигч, эсвэл намын шат шатны байгууллагаас болсон уу гэдгийг нягтлан ярилцах юм байна.
Үүнтэй зэрэгцээд удаа дараагийн сонгуульд намаа, нэр дэвшигчдээ ялагдуулсан буруутай намын удирдлагуудыг огцруулъя гэсэн санал тавиад байгаа “Шинэчилье” хөдөлгөөний шаардлагыг ч бас хэлэлцэх нь. Түүнчлэн, бага хурлаас Намын их хурлын товыг зарлах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ