Ч.Улаан: Хүй 7 худагт 85 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина

img

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд ажнай хурдан морьдоо сойсон юм. Хүй долоон худаг дахь түүний галд зочилж, баяр наадам, хурдан морьдын талаар хуучилсанаа хүргэж байна.

.

-Та сайхан наадаж, байна уу. Хүлэг морьд хурдан. Хэдэн насны морьд сойв?  

-Сайхан наадаж байна. Нас насны морьд сойсон ч улсынхаа баяр наадамд дээд гурван насны морьдоо уралдууллаа. Бага насны морьдоо ирэх жилийн наадамд сойно доо.  Азарга маань 11-ээр давхиж, сайн л уралдлаа. Гэхдээ ажил маань жаахан дутуу байгаа нь ойлгогдлоо. Манай уяанаас их насны хоёр морь уралдаж, нэг нь 15-д, нөгөө нь 30-д хурдаллаа.

.

-Энэ жил Хүй долоон худгийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, засаж янзалсан нь наадамчин олны сэтгэлд хэр хүрч байх шиг байна?

-Олон хүнтэй уулзаж чадсангүй. Гэхдээ манай галаар орж гарч байгаа хүмүүсийн ярианаас ажихад наадамчин олны сэтгэл санаа гайгүй байх шиг байна. Энэ жил улсын наадмыг аятайхан тоос шороогүй хийчихье гэж Засгийн газраас нилээн юм хийсэн л дээ. Юуны өмнө худалдаа үйлчилгээний цэгийг тоосгүй байхад анхаарсан. Наадамчдыг уйдаахгүйн тулд урлаг, спорт, соёлын арга хэмжээ, морин спортын тоглолтыг үзүүллээ. Үзэгчдийн морь үзэх бололцоог нэмэгдүүлэх зорилгоор 3 мянган суудал шинээр нэмж тавьснаар  үндсэндээ 5 мянган хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэн шахуу  болсон. 7 мянган машины зогсоол барьлаа. Дээрээс нь автомшины хөдөлгөөнийг сийрүүлэх  зорилгоор хойд чиглэл буюу Дарханаас ирдэг замтай холбосон шинэ зам тавьснаар харьцангүй бөглөрөл багатай байсан гэж байна. Ард олны тав тухтай наадахад  зориулан бидний хийсэн ажил бага гэлтгүй хүрсэн бололтой.

.

-Хүй долоон худгийг монгол наадмын төв болгох талаар яригдаж байгаа. Энэ талаар таны бодол?

 -Засгийн газар, хотын захиргаа, наадмын комисс хамтраад Монгол наадмын цогцолбор байгуулах төсөл боловсруулж, ажил хэрэг болгож эхлээд байна.  Энэ жилийн хийсэн ажлууд бол уг төслийн эхлэл нь гэж ойлгож болно. Тэр ч бүү хэл зураг төсөл нь хийгдчихсэн байгаа  85 мянган хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөөтэй байна. Одоогийн байгаа Төв Цэнгэлдэх хүрээлэн маань 15 мянган хүний суудалтай шүү дээ. Түүнээс том багтаамж сайтай, гадаадын тэмцээн уралдаан зохион байгуулдаг стадионы стандартаар баригдана. Түүнчлэн монгол морин уралдаан, дэлхийн сонгодог морин уралдааны төвүүд ч байгуулна. Ингэснээр монголчууд маань Хүй долоон худагт наадмынхаа цогцолборыг зорин дэнж хотойтол нааддаг. Гадаадаас ирсэн зочид гийчид Хүй долоон худагт ирснээр монгол наадам, зан заншил, ёс жаягийг хамтад нь үзэх цогцолбор болгох төлөвлөгөө байна. Энэ жилийн ажил бол энэ бүхний эхлэл юм.

.

-Улсын баяр наадамтай залгуулаад хөдөө орон нутагт аймгуудын наадам үргэлжилнэ. Наадамчин олондоо захиж хэлэх үг?

-Монгол түмэн минь баяр наадмаараа сайхан наадацгаагаарай. Хамгийн гол нь байгаль орчноо бохирдуулалгүй, өөрсдөө тав тухтай сайхан наадаарай гэж хүсмээр байна. Өчүүхэн бага гэлтгүй бидний хийсэн ажлыг тоож харж, үнэлж байгаад талархаж байна. Бусдынхаа хийж бүтээснийг хүндэтгэж, бие биедээ баяр баясал бэлэглэж байгаасай. Тэгвэл хийж бүтээж, сэргээн босгож байгаа бүхэн маань арвижих болно. Тэгэхгүй бол нэг нь хийгээд, нөгөө нь сөнөөгөөд байж болохгүй. Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, монгол зан заншил, уламжлалаа хадгалсан Монгол наадмын цогцолбортой  болох цаг болсон. Ингэснээр дэлхийд ганцхан монгол наадмыг  зорин ирэх гадаадын жуулчдын тоо ч нэмэгдэх юм.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гайгүй эр:
Төрийн албанд туйлбаралтгүй зүтгээд ийнхүү хагартлаа баяжчих гэж. Уул нь миний авдаг цалин, олдог орлого маань Улааныхаас хэд дахин илүү. хэхэ. гайхаад, эргүүтээд байдаг, сонин юмаа
2013-07-16
zochin:
Sanaa bol saihan baina.harin huuchin tuv tsengeldeh hureelen baigaarai baih yostoi.tend ireeduidee itgeltei amidrald durtai humuusiin chuluut tsagaa ongoruuleh saihan bolomjiig burduuleh heregtei.
2013-07-16
kiki:
yasan ih bayrhal ve!
2013-07-16
gghdd:
ene ulaan chin barilgchin xun shuu dee oroo bariad baij dee
2013-07-16
иргэн:
Эргүү П-үүд минь. Тэрнийхээ оронд хүүхдийн цэцарлэг барь, гудамжаа гэрэлтүүл.
2013-07-16
ААААА:
Улаанаа тэр жилийнх шигээ отго жинсээ өмсөж зүүхгүй яагаав ээ. Цагийн аясаа гэж улс төрчид та нар хамхуул шиг л байх юм да. Хүний хөлсөөр цол хэргэм аваад л. чаддаг юм бол өөрсдөө биечлэн уяж морь малаа арчлаач.
2013-07-16
....:
Өөрийнхөө мөнгөөр барьж нэг насны буян үйлдвэл сайнсан.
2013-07-16
зОЧИН:
УЛАЙДАГГҮЙ УЛААН САЙДТАН . ТА НЭГ БОЛ ТӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙЖ ҮЗ . ЭСВЭЛ ЗАЙЛЖ ҮЗ. ТӨРИЙН АЖЛЫН ХАЖУУГААР МОРЬ УЯДАГ УУ. МОРИО УЯАД ЗАВ ГАРВАЛ ТӨРИЙН АЖИЛ ХИЙДЭГ ҮҮ. ЭНЭ УЛС ОРОНД ТАНААС ИЛҮҮ АЖИЛ ХИЙЧИХЭЭР ЗАЛУУС ЗӨНД БАЙГАА ШҮҮ.
2013-07-16
Cccgg:
Bayanaa gaihuulaad baigaa ch ym shig ichdeggui ym uu,
2013-07-16
Cccgg:
Omnod Afric FIFA2010 iig zohion baiguulah gej Soccer city 90 000 suudaltai stadium baiguulsan ,mongol jildee ganc naadam hiih gej 85 000 suudaltai stadium baiguulah gej uu,oilgosongui ,bayan bolson hoinoo baiguulj bolno oo,odoo ard tumnii chin tal n yaduu baihad stadion hereggui,ulsiig ingej udirddag ym uuu,arai chdeee
2013-07-16
erdenechimeg:
zengeldekh hureelen barichikhna gene eee...zugeer negen zuragiin kompani zuragiig n hiigeed barichichdag jum shig...baruund bol zovkhon zengeldekhiin zurag tosliig hiideg mergejliin injeneriin kompaniud baidag... mon taedgeereer hiilgevel ajul osolgui ami bokhtoi ed bolno doo...harin tiim kompaniaar tolovlolt barilgyn hianaltyg hiilgekhgui bol mash ajuultai,olon huniin ami nasyg avaj odson tuukh nen ololn baidag...
2013-07-15
ssxx:
Paa yostoi ochij uzeegui bj bgaad ene jil ochison mashinii shoroond daragdaad irsensht shunhlaigiin galiin hajuud aimaar
2013-07-15
çî÷èí:
Ǻâ çºâ.Ýëäâèéí ¿éëäâýð áàðüæ ìîíãîë÷óóäûã ÷àäàìæòàé áîëãîæ áàéõààð æèëäýý ãàíö óäàà òàë íü ä¿¿ðýýä áóñàä ¿åä çýâõèéð÷ õýâòäýã öýíãýëäýõ áàðü÷èõâàë ×èíãèñ áîíäûí ìºíãèéã ¿ðýí òàðàí õèéõýä àøèãòàé ñàéõàí àëõàì áîëíî.Ìîíãîëä íýì¿¿ ºðòºã á¿òýýäýã ç¿éë áóñ õàðèí àõèóõàí çàðäàë ãàðãàäàã îáúåêò ë ¿ã¿éëýãäýýä áàéñàí þì.Ãàíö áîëæýý.
2013-07-15
nyamdorj:
tov.Ulaan,tov.Tsengel metin toroos torsenterbumtan luivarchin komunistuudig ATG eruuden shuuj buh hurengig huraan tsaatsaar avya!ed baylagig buteegch bish,hulgaich-luivarchid.
2013-07-15
zochin:
40000 hangalttai bish uu
2013-07-15
зочин:
төр түмний мөнгийг хулгхйлж луйвардсанаа гайхуулчих юмдаа.
2013-07-15
МОНГОЛ:
ДЭЛХИЙН ТОМ ХЕГЖИЛТЭЙ ГУРНУУД ОЛОН МЯНГАН ХУНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОНУУДЫГ ОЛИМП, ХЕЛ БЕМБЕГИЙН ТЭМЦЭЭНД ЗОРИУЛЖ БАРИАД ДАРАА НЬ АШИГЛАХ ГЭЖ ЗОВЖ БАЙДАГ БЕГЕЕД ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД УХМЭЛ ХЕРЕНГЕ БОЛГОЧИЛГУЙ БАЙХ ТАЛААР БУГДЭЭРЭЭ САЙН ЯРИЛЦАХ НЬ ЗЕВ. БУЯНТ-УХААГИЙН ТОМ ЦОГЦОЛБОРООС САНАА АВЧ ТЭР БАЙГУУЛАМЖИНДАА ОЧИХ ТЭЭВРИЙН АСУУДЛАА ШИЙДЭХГУЙ БОЛ БОЛОХГУЙ БАЙГАА БИЗ ДЭЭ!!!! САЙХАН САНААНД ОРУУЛАХ ХЕРЕНГЕ НЬ ЗЭЭЛ БАЙЖ Л АЛАХ ВИЙ. УГ НЬ БОЛ ЗЕВ ГЭХДЭЭ АЖИЛГУЙ БААХАН ЯДУУ ХУМУУС ИНГЭЭД Л БАЙВАЛ ОГТ ХЭРЭГ АЛГА. ИХ САЙН БОДОЖ УР ЕГЕЕЖЕЕ ТООЦООРОЙ ДОО. АНГЛИ, БРАЗИЛ, ОРОС ТЭВДЭЖ Л БАЙХ ЮМ
2013-07-15
зочин монгол:
хурдхан бариад булт олноороо цэнгэлдэхд наадах боломж олгоосой.эртээд цэнгэлдэх орсон үнэхээр зайгүй хэцүү байсан ,гарах орох зам нь 120000-тын автобусны буудал хүртэл хэцүү байсан шүү, чихэлдэж нудралцаад цүнх саваа ухуулчих гээд хэцүү байлаа
2013-07-15
сайн мэдээ бна:
Наадмын нээлтийг үзмээр бна. Билет олдохгүй хэцүү байдаг. Хурдан барьж ард биднийгээ наадам үзүүлээч.
2013-07-15
irgen:
hurdan hiij ard biniigee bayarluulaarai, ene jil bilet duusaad tsengeldehees uzej chadsangui
2013-07-15
сэтгэл:
Хvй7худаг гэдэгийн хvй нь оросын хуй гэдэгтэй т€стэй бичигдээд сонсогдоод бна ааа
2013-07-15
waalalalaaa:
ter xogoor yaadgiin be
2013-07-15