
АНУ иргэдийнхээ хамгийн сайн андыг тодруулах судалгааг орон даяар явуулсан байна. Судалгаагаар цагдаагийн лавлах утас болох 911 тодорчээ. Энэхүү судалгааг явуулсан ажилтан “Иргэд хүүхдээ алдаад хамгийн түрүүнд 911 рүү залгадаг. Уг нь гэртээ байгаа эсэхийг нь асуусны дараагаар залгах хэрэгтэй шүү дээ. Иргэд утсаа шүүрээд л 911 рүү залгаад л хамаг сэтгэлийн зовлонгоо ярьж эхэлдэг. Үүнээс үүдээд сэтгэл зүйч хүртэл энд ажилладаг байх жишээтэй. Тийм учраас л иргэд 911 хайртай байдаг” гэжээ.
Судалгаанд хамрагдсан 46 мянган орчим иргэний 89 хувь нь “911 үргэлж нээлттэй байдгаас гадна цаг алдалгүй ирдэг. Үргэлж үнэн худлыг нь асуулгүйгээр иргэдийн талд зогсч хамгаалалтадаа байлгадаг” гэж бөглөсөн байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ