Хуурамч мөнгөн дэвсгэртээр тооцоо хийжээ
Өнгөрсөн наадмын өдрөөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус хороонд байрлах халуун усны газраар үйлчлүүлсэн Дундговь аймгийн харьяат 36 настай эмэгтэй Н хуурамч дэвсгэртээр төлбөрөө хийжээ. Хуурамч дэвсгэрээр тооцоо хийсэн эмэгтэй баригдах үедээ биедээ 30 гаруй хуурамч мөнгө дэвсгэртийг авч явсан нь илэрсэн байна.
Цагдаагийн байгууллага эмэгтэйгээс хураан авсан хуурамч дэвсгэртүүдийг өдгөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлээд байгаа аж. Харин эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ