Баярын өдрүүдэд 3870 дуудлага иржээ

img

Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагууд бэлэн байдалд ажилласан. Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 10-ны 18.00 цагаас 15-ны 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр томилон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн шуурхай албанд цаг үеийн байдлыг илтгэн, мэдээлэл өгч ажилласан.

Төв цэнгэлдэх хүрээлэн, сурын талбайд ажилласан ХУЭМН, БЗЭМН,СБЭМН, ЧЭМН-ийн эмч нарын баг 70 хүнд, хүй долоон худаг морь барианы газарт ажилласан ЯТТ-ийн төвийн эмч нар 85 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Баяр наадмын өдрүүдэд насанд хүрэгчдийн 3475, хүүхдийн 395, нийт 3870 яаралтай түргэн тусламжийн дуудлаганд үйлчилснээс осол гэмтлийн дуудлага 572, үүнээс архины хордлого 372 бүртгэгджээ. Яаралтай түргэн тусламжийн нийт дуудлага өмнөх оноос 38,08 хувиар,осол гэмтлийн дуудлага 8,04 хувиар буурсан бол архины хордлого 33,06 хувиар нэмэгджээ.

Өрхийн эмнэлгүүдээр 1503 хүн, нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасгаар 1516 хүн эмнэлгийн тусламж авч, 850 хүн хэвтэн эмчлүүлж, амаржих газруудад 325 эх амаржсан байна.

Эмнэлэг эрүүл, мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ ний талаар шуурхай мэдээлэл хүлээн авах зорилгоор 320981,1893 утсыг иргэдэд нээлттэй ажиллуулсан ба эмнэлгийн тусламж үйлчилгээтэй гомдол санал 18 ирснийг шуурхай барагдуулсан аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ