
Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна. Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.
Баруун зүгийн ихэнх нутгаар бороо, төвийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ