“Adidas” Тайсон Гэйгээс гэрээгээ цуцаллаа

img

Спортын хувцас үйлдвэрлэгч тэргүүн компанийн нэг “Адидас” Америкийн  хөнгөн атлетикийн шилдэг тамирчны нэг Тайсон Гейтэй байгуулсан гэрээгээ зогсоосноо мэдэгдлээ. Тайсон Гэйгийн сэргээшийн шинжилгээ эерэг гарсан тул ийнхүү арга хэмжээг авчээ. Харин тамирчин дээрх дүнтэй санал нийлэхгүй байгаа тул В шинжилгээний хариу хүлээж байгаа юм.

. “Бид шоконд орсон” гэж “Адидасын” төлөөлөгч хэлээд “Түүнийг буруугүй гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч бид гэрээгээ зогсоох болно” гэжээ. Тайсан Гэй 30 настай. Ойрын зайн гүйлтийн шилдэг тамирчны тоонд зүй ёсоор ордог. Түүний зэрэгцээ Ямайкийн хөнгөн атлетикч Асаф Пауэлла, Шерон Симпсон нарын шинжилгээ эерэг гарсан юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ