Мухаммед Мурсиг нууц газарт хорьж байна

img

Египетийн Засгийн газрын тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Хазем аль-Баблави шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр өмнөх Засгийн газарт авилга авсан, өгсөн тохиолдлуудыг дахин шалгахаар болсон гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг эрүүгийн хэрэгт татаж мөрдөн байцааж байна гэж Египетийн прокурорын газар олон нийтэд зарласан. Тагнан турших ажиллагаа явуулж, хүч хэрэглэхэд турхирч, улс орны эдийн засагт их хохирол учруулсан ялыг Мурсид тулгаж байгаа юм. Долдугаар сарын 3-нд баривчлагдсан Мурси одоогоор нууц газарт үндэсний армийн хамгаалалтад хоригдож байна. Түүнээс гадна «Лалын ахан дүүс» хөдөлгөөний найман гишүүн, түүний дотор хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадиагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай мэдээллээ.

Хазем аль-Баблави “Ирэх долоо хоногийн сүүлчээр засгийн газрыг эмхлэн байгуулж дуусах болно. Дахин манай орон хүчирхэг болох учиртай. Өмнөх булхайг илчлэх үүргийг надад иргэд маань тушаасан” хэмээн хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ