Дэлхийн хамгийн гоё цэцэрлэгт хүрээлэнгүүд
Дэлхийн экологийн хүрээлэнгээс энэ сарын 7-нд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шилдэг 10 ботаник хүрээлэнг шалгаруулсан байна. Энэхүү хүрээлэнгүүдийн талаар толилуулъя.
.

Энэ цэцэрлэгт хүрээлэн 101 га талбайг эзэлдэг бөгөөд гоёмсгоор зассан замууд нь цэцгийн мандал, сонгодог баримал, үзэсгэлэнт нуурууд руу хөтлөн аваачдаг аж. Энэхүү хүрээлэнд хамгийн багадаа гэхэд 152 гаруй төрлийн цэцэг ургадаг байна.
.
.
.
.

Дэлхий дээрх хамгийн гоё хүрээлэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд 1859 онд ази тивд байгууллагдсан түүхэн цэцэрлэгүүдийн нэг. 128 га талбайг эзэлдэг энэхүү цэцэрлэгийн төвд нь 60000 гаруй цахирмаа цэцгийн үндэсний хүрээлэн байрладаг аж.
.
.
.
.

Лос-Анжелос хотоос 20 минутын зайд орших энэхүү диваажинд 100 мянга гаруй ургамал ургадаг ба камелия цэцгийн дэлхийн хамгийн том цуглуулга энд л ургадаг байна. Дэлхийн цэцгийн үзэсгэлэнд камелия долоон жил дарааллан түрүүлсэн ажээ.
.
.
.

Энэхүү гайхамшигт цэцэрлэг нөхөн сэргээлтийн төслийн үр дүнд бий болжээ. 22 га талбайг эзлэн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл цэцэглэдэг 700 гаруй ургамалтай аж.
.
.
.
.

Хамгийн гоёмсгоор чимэглэгдсэн энэхүү хүрээлэн дэлхийн олон хүний сонирхлыг татдаг. Хэдэн зуун усан оргилуур нь амьтны толгойн баримал, цэцэгс, жижиг завьнуудаас оргилон гардаг нь өвөрмөц шийдэлтэй болгожээ.
.
.
.
.

Жоржтауны хойд хэсэгт байрлаж Вашингтоны хамгийн гоёмсог хэсэгт тооцогддог аж. Энэхүү өвөрмөц цэцэрлэгт хүрээлэнгийнхээ ачаар жуулчдыг жинхэнэ утгаараа татах хэрэгсэл болсон гэж хэлж болно. 156 төрлийн сарнай ургадаг цор ганц цэцэрлэгт хүрээлэн юм.
.
.
.

Энэ жижиг цэцэрлэгт чидун жимсний мод, уруул цэцэг (лаванда) болон бусад цэцэгсийг битүү тарьжээ. Олон тооны баримлууд нь доорх харшийг илүү том болгож харагдуулдаг аж. Мөн зөвхөн Испани, Японд ургадаг цэцэгсийг тарьсан нь зочдод ер бусын гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.
.
.
.

XVIII зууны үед бий болсон энэхүү хүрээлэн гайхамшигтай хадгалагдан үлдсэн тул хамгийн үлгэр жишээ цэцэрлэгт тооцогддог байна.
.
.
.
.
.
.
.
.

Ботаникийн энэхүү хүрээлэн Хятадын зүүн өмнөд зүгт байрлах ба хятадаар “Wangshiyuan” гэж нэрлэгддэг аж. Энэхүү цэцэрлэгийг Сун овогтнуудыг ноёлох үед байгуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнгээс хамгийн амттай цайны хандыг хураан авдаг байна. 100 грамм нь 250 ам.долларын үнэтэй зарагддаг ер бусын сайхан үнэртэй Дангун цайг үйлдвэрлэн гаргадаг ажээ.
..

Пруссийн хаан Фредерик ботаникийн гоёмсог цэцэрлэгтэй зуны харш бариулсан нь өдгөө олны сонирхлыг татсан тансаг газруудын нэг болжээ. Энэхүү харшийн эргэн тойронд Ромын эзэнт хааны дүрс бүхий баримал сүндэрлэн, гоёмсог цэцэгс ургана. Мөн гоёмсог хийцтэй хятад цайны хандыг гарган авах тусгай цэцэрлэгт хүрээлэнтэй аж. Хамгийн сонирхолтой нь тус цэцэрлэгт 896 гаруй төрлийн цэцэг ургадаг байна. Жуулчдыг татдаг арга нь аяс бөгөөд цэцэгсийг эрт ургуулахын тулд дэлхийн сонгодог хөгжмийг эгшиглүүлдэг байна.
.
.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ