Оргосон хоригдлуудын заримыг барьжээ
Индонезийн Суматра арлын Мидан хотын “Тажун Густо” хорих ангиас энэ сарын 11-нд 150 гаруй хоригдол оргосон хэрэг гарсан. Тухайн үед тус хорих ангид цахилгаан тасарч, усгүй болсноор хоригдлууд бухимдан үймээн самуун дэгдээж шоронгийн төв хаалгыг хүчээр онгойлгосон юм. Зарим хоригдлууд гал тавьж хорих ангийн харгалзагч нарын галт зэвсгийг булаан 22 харгалзагчийг барьцаалсан тухай BBC мэдээлж байсан удаатай.
.
Харин өчигдөр Жинду хэмээх хорооллоос оргосон 15 хоригдлыг барьсан байна. Өнөөдөр өглөөний зургаан цагийн байдлаар Индонезийн хил орчмоос хоёр хоригдлыг цагдаагийн байгууллагынхан барьжээ. “Тажун Густо” хорих анги нь 1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2400 гаруй хоригдол хоригддог байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ